tetgever.app

Сайн дурын даатгал хэд төлөх вэ

Сайн дурын даатгалд сарын орлогоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс 7 дахин хүртэл гэж мэдүүлээд, түүний 13.5%-ийг сар бүр төлнө. 2027 онд доод хэмжээ ₮1,000,000 болбол сард ₮135,000-аас ₮945,000 хүртэл, ₮792,000 хэвээр байвал ₮106,920-аас ₮748,440 хүртэл төлнө.

Хэдийг мэдүүлэх нь таны тэтгэвэрт гарах он, одоо байгаа даатгалын хугацаанаас хамаарна. Доор дүрэм бүрийг хуулийн заалттай нь, дараа нь зохиомол хүний жишээг бодсон тоогоор нь харуулав. ЕХ нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, ТХ нь тэтгэврийн тухай хууль, А/200 нь сайн дураар даатгуулах журам.

Сард хэд төлөх вэ

2027 оны сарын шимтгэл, мэдүүлсэн орлогоор
Мэдүүлэх орлогоДоод хэмжээ ₮1,000,000 болДоод хэмжээ ₮792,000 бол
1 дахин₮135,000₮106,920
2 дахин₮270,000₮213,840
3 дахин₮405,000₮320,760
4 дахин₮540,000₮427,680
5 дахин₮675,000₮534,600
6 дахин₮810,000₮641,520
7 дахин₮945,000₮748,440

Хэн төлж болох вэ

Гэрээ хэрхэн ажилладаг вэ

Хэдийг мэдүүлэх нь ашигтай вэ

Тэтгэврийг дундаж цалингаас бодно. Дундаж цалинг сүүлийн 20 жилийн доторх дараалсан хэдэн жилээс авна. Тэтгэвэрт гарах оноор 2027–2028 онд 5, 2029 онд 6, 2030 онд 7, 2031 онд 8, 2032 онд 9, 2033 оноос 10 жил. (ТХ 20.1, 20.4, 20.5) Энэ хугацаанаас гадуурх сар зөвхөн даатгалын хугацааг нэмнэ.

Бодсон тэтгэвэр доод хэмжээнээс бага бол доод хэмжээг олгоно. 2026 онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ ₮769,000, хувь тэнцүүлсэн ₮652,400. (ТХ 21.1.1, 21.1.2) Бүрэн тэтгэвэрт 20 жил, хувь тэнцүүлсэнд 10 жил төлсөн байх ёстой. (ТХ 5.1.1, 5.2)

Тиймээс дунд зэргийн орлого мэдүүлэхэд тэтгэвэр доод хэмжээнээс давахгүй байж болно. Доорх жишээнд яг ийм гарсан.

Жишээ: Сараа хэд төлөх вэ

Сараа зохиомол хүн. 1974 оны 2-р сард төрсөн эмэгтэй. 2004 оноос 15 жил доод цалинтай ажилласан, 2019 оноос хойш шимтгэл төлөөгүй. Тэтгэвэрт гарах нас нь 58 нас, тэр нь 2032 оны 2-р сар. Одоо 180 сартай тул цаашид төлөхгүй бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр авна.

tetgever.app-ын тооцоолуур 2026 оны 11-р сараас эхлэн боломжит төлөвлөгөөг хайсан. Доорх мөр бүр нь тэр тооцооны үр дүн, гараар бичсэн тоо биш.

2027 оны доод хэмжээ ₮1,000,000 бол
Сайн дураарНийт төлөхСарын тэтгэвэр
Цаашид төлөхгүй₮0₮834,780
60 сар 1×₮8,100,000₮970,550
60 сар 3×₮24,300,000₮970,550
63 сар 7×₮59,141,880₮1,930,165
2027 оны доод хэмжээ ₮792,000 бол
Сайн дураарНийт төлөхСарын тэтгэвэр
Цаашид төлөхгүй₮0₮834,780
60 сар 1×₮6,415,200₮970,550
60 сар 3×₮19,245,600₮970,550
63 сар 7×₮47,151,720₮1,587,762

Мэдүүлэх орлого тэтгэвэрт хэрхэн нөлөөлөх вэ

Сараа 2032 онд гарах тул дундаж цалинг 9 жилээс бодож, хуваагч нь 100 сар. Тэр энэ хугацаанд 60 сар төлөх тул дундаж цалин нь мэдүүлсэн орлогын 60/100 болно. (ТХ 20.5)

Өнөөгийн төгрөгөөр, хүүгүйгээр бодов. 2027 оноос хойших тэтгэврийн доод хэмжээ тогтоогоогүй тул 2026 оны дүнг авсан. Суурь тэтгэвэр орсон. Хөнгөлөлтийг тооцоогүй. Энэ бол ойролцоо тооцоо, НДЕГ-ын шийдвэр биш.

Хөнгөлөлт

Тодорхой бус хэвээр байгаа зүйл

Эдгээр нь дундаж цалинг аль жилүүдээс бодохыг өөрчилдөг тул хэзээ, хэдийг төлөх шийдвэрт нөлөөлнө. НДЕГ-аас асуух асуултуудыг энд цуглуулсан. 2027 оны бүх өөрчлөлтийг 2027 оны шинэчлэлийн хуудаснаас үзнэ үү.

Өөрийнхөө тоог харах

E-Mongolia-аас НДШ-ийн лавлагаагаа PDF-ээр татаад оруулбал тэтгэвэрт гарах сар, сарын тэтгэвэр, сайн дураар төлбөл хэд хүртэл өсөхийг үнэгүй харна. PDF таны төхөөрөмжөөс гарахгүй.

Жишээ хүн сонгох

Бүгд зохиомол хүн.